Самар түүж яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг эсэн мэнд хүлээлгэн өгчээ

Самар түүж яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газарт 4 хүн самар түүж явснаас иргэн У нэгдүгээр сарын 08-ны өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 9-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.09-ний өдрийн 15:25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд /сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т, биеийн байдал хэвийн/ олж, Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *